images

Монгол хүүхдүүд 2025 он гарсаар олон улсын гурван Олимпиадаас медаль хүртжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-20


   Монгол сурагчид 2024-2025 оны хичээлийн жилд математик, физик, хими, биологи, газарзүй, мэдээлэл зүй, хиймэл оюун ухаан, техник технологийн зэрэг 11 чиглэлээр олон улсын Олимпиадад оролцох эрх авсныг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Тэгвэл он гарсаар монгол хүүхдүүд гурван Олимпиадаас медаль хүртээд байна. Тухайлбал, Косово улсын нийслэл Приштина хотод дөрөвдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд болсон Европын охидын математикийн 14 дүгээр Олимпиадад Монголоос дөрвөн сурагч оролцож гурван хүрэл медаль, нэг шагналт байранд шалгарчээ. Харин тавдугаар сард Саудын Арабын Дахран хотод болсон Азийн физикийн XXV олимпиадад Монголоос найман сурагч оролцож, нэг мөнгө, зургаан хүрэл медаль, нэг шагналт байранд шалгарсан билээ. Түүнчлэн энэ сарын 13-17-ны өдрүүдэд Болгар улсын Софи хотод болсон Европын физикийн IX олимпиадад Монголоос таван сурагч оролцож нэг мөнгөн медаль, нэг шагналт байр авсанаар олон улсын физикийн олимпиадаас Монгол улс түүхэндээ анх удаа мөнгөн медаль хүртсэн юм. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.